Deep learning UB 2019 Invited talks

Намрын налгар сайхан өдрийн мэнд! EYS-STYLE компанийн програм хангамжийн инженер Ундармаа байна. Өмнөх нийтлэлээрээ би та бүхэнд миний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар хүргэсэн бол энэ удаа Deep Learning UB 2019 Invited talks хэмээх арга хэмжээнд оролцсон тэмдэглэлээ хуваалцахаар шийдлээ.

Орчин үеийн хиймэл оюун ухааны цөм болж буй deep learning буюу гүнзгий сургалтын сүүлийн үеийн ололт дэвшлийн талаар судлаач мэргэжилтнүүд маш сонирхолтой сургалт, лекцийг 2019 оны 7 сарын 22ноос 27ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд миний хувьд 7 сарын 27ны өдөр Монгол улсын их сургуулийн номын санд зохион байгуулагдсан бүтэн өдрийн лекцэд суух завшаан олдсон билээ.

Хөтөлбөрийн хамгийн эхний илтгэл өглөөний 10 цаг 00 минутад эхэлсэн бөгөөд “Automatic differentiation and pytorch” сэдвээр Facebook компанийн хиймэл оюуны багт судлаачаар ажилладаг Zeming Lin илтгэл тавьсан юм.


Ингээд 11 цаг 15минутын үед  New York их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны туслах профессор Kyunghyun Cho  “A Generalized framework of sequence generation” сэдвээр илтгэлээ эхлүүлсэн билээ.


Үдийн хоолны завсарлага дуусах үеэр буюу 13 цаг 10 минут орчимийн үед Facebook компанийн хиймэл оюуны багт судлаачаар ажиллаж буй Piotr Bojanowski “Unsupervised methods for deep learning and applications” сэдвээр яриа хийсэн юм.


Дараагаар нь 14 цаг 30 минутанд Microsoft компанийн судалгааны багт ажилладаг Цэндсүрэн “Metalearned neural memory” сэдвээр яриа хийсэн юм.


15 цаг 45 минутанд Японы “Dentsu INC” компанийн хиймэл оюуны хэлтсийн ерөнхий менежер Hiroyuki Fukuda “Deep learning in marketing” хэмээх сэдвээр илтгэлээ тавьсан бөгөөд өөрсдийн төсөлд хэрхэн машин сургалтыг ашиглаж буйгаа маш олон сонирхолтой жишээгээр танилцуулсан билээ.


Ийнхүү хөтөлбөрийн хамгийн сүүлийн илтгэл 16 цаг 45 минутанд эхэлсэн бөгөөд Facebook компанийн хиймэл оюуны багт судлаачаар ажилладаг Сайнбаяр “Making transformer networks efficient and simpler” сэдвээр яриа хийснээр энэхүү бүтэн өдрийн үр өгөөмж, мэдлэг, мэдээллээр дүүрэн арга хэмжээ өндөрлөсөн юм.

Бүхий л лекц англи хэл дээр явагдсан бөгөөд хэрвээ та сонирхож байвал дараах холбоосоор ороод үзэх боломжтой.

Хүндэтгэсэн,

Ундармаа

早崎 翔大

Share

facebook twitter