Сонсохуу эсвэл уншихуу

Сайн байнуу, EYS Style-ийн Пүрэвдондов байна. 2дох блогоо бичиж байна.

Өмнөх блог бичсэнээс хойш ажил дээрээ backend-ийн тест бичиж байна. Одоогын төсөл маань Nodejs дээр хийгдсэн ба тест хийхдээ sinonjs, mocha, chai framework-уудыг ашиглаж байна. Мөн нэвтэрч орсон хэрэгчлэгчийн мэдээллийг redis data store-д хадгалдаг болсон. Ингэснээр өмнөх санах ойд суурилсан системээс илүү найдвартай ба програм унтрах асах хооронд хэрэглэгчийн мэдээллийг алдахгүй болов.

Энэ зун бороо хур ихтэй болохоор ажилдаа дугуйгаа унаж чадахгүй байгаа. Гэхдээ энэ нь бас давуу талтай. Алхах, унаанд явах зуур нэлээд хэдэн сонсдог ном сонсож дуусгав. Хүн төрөлхтөн (Sapiens), Сидхарта (Siddhartha), Падлийгүй байх нандин урлаг (Subtle art of not giving a f*ck), Сэтгэлийн ухаан (Emotional Intelligence), Гэмт хэрэгтэн болж төрсөн минь – Өмнөд африкийн хүүхэд ахуйн дурсамжаас (Born a crime – Stories from South African childhood) зэрэг номуудыг audibles апп дээр сонсжээ. Сонсдог ном ер нь цаг хэмнээд их амар юм. Гэхдээ эргэцүүлж боддог, тоо баримт ихтэй хуудсаа нааш цааш эргүүлэх шаардлагатай номыг сонсох хэрэггүй, унших нь дээр санагдсан. Харин уран зохиолын, үргэлжилсэн үгийн зохиолын номыг сонсвол бага цаг зарцуулах юм билээ. Одоо шинэхэн аав болсон болохоор хүүхдийн хүмүүжлийн талаар номнууд уншиж байна даа.

Хүндэтгэсэн,

Пүрэвдондов

早崎 翔大

Share

facebook twitter