2019 оны 8-р сар сэрүүн болж байна аа

Сайн байцгаана уу. EYS Улаанбаатар оффисийн Гантулга байна. 8-р сар сэрүүн, бороо хур ихтэй сар болж байна. Бороогүй өдөр ч ховор тохиолоо.

[үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2019.08 сар]

Монголд үндсэндээ 7, 8-р сард амралт зугаалгын сар болж өнгөрдөг ч энэ жил хөдөө гадаа явсангүй Улаанбаатар хавиар өнжлөө. Хотоос ойр ч Газууртад гэсэн 1 өдөр салхинд гарч гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөлөө.

[Улаанбаатар хотоос холгүй Гачуурт тосгонд]
[Улаанбаатар хотоос холгүй Гачуурт тосгонд]

Бидний хувьд өнгөрсөн Inspiart төсөл, болон өмнө хөгжүүлжсэн төслүүд дээр нэмэлт хөгжүүлэлт хийх ажлууд энэ сард хийгээд ажил үргэлжлэн явж байна. Миний хувьд Kotlin ашиглан хөгжүүлсэн төсөл дээр ажиллаж байна. Энэ сард хувийн шалтгаанаар төдийлөн хангалттай цаг ажиллаж чадсангүй, одоо үлдсэн хугацаанд дайраад дуусгана аа л гэчихсэн сууж байна.

Мөн өөр сонин гэвэл Монгол туялзуур слэмэний холбооны 10 жилийн ой энэ жил тохиож Улсын аварга шалгаруулах тэмцээн 8-р сард болж өнгөрлөө. Жил ирэх тусам олон тамирчид өрсөлддөг энэ тэмцээнд 3 дахиа тоосоо өргөсөн ч хэсгээсээ цаашаа явж чадсангүй. Тэмцээн ямартай ч зохион байгуулалт сайтай сайхан болж өнгөрөв.

[Туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 8-р сар, хүнд сэлэмний (epee) төрөл эмэгтэй аваргын төлөөх тулаан]
[HUB innovation center  co-working space – Улаанбаатар ]

Энэ газартай танилцлаа. Том зааланд шинийг бүтээхээр цугласан залуус цугладаг сайхан газар байна. Дээр дурдсан хувийн шалтгаантай ажлаар энд 1, 2 өдрийг өнгөрөөжээ.

Намрын налгар өдрүүдийг 8-р сард төдийлөн сайн үзээгүй ч ирэх 9-р сар сайхан болно байх гэж найдаж байна. Сүүлийн хэдэн жилийн дунджаар үзвэл, 9-р сар ихл сайхан налайдаг болсон билээ.

Хүндэтгэсэн,

Гантулга

早崎 翔大

Share

facebook twitter