Playtime

Мэнд ээ! Бүгд мэнд үү..
Монголын EYS -ын Тэнүүн байна өө.

Долоодугаар сарын бичвэрээ наймдугаар сарын эхний өдөр бичиж сууна даа.
“Долоодугаар сарын нэгэн”… 2008 он.
              Урьд өдөр нь болсон УИХ-н сонгуулийн үр дүнд эгдүүцсэн хэсэг иргэд тус сонгуульд ялалт байгуулсан нам, түүний төв байрыг түйвээсэн балагтай явдал болсон өдөр юм. Зүүний үзэл баримтлалтай намруугаа ажилчин анги нь дайрч довтлоно гэдэг их сонин байгаа биз. Зүүний гэж тодотгосоны учир гэвэл энэ үйл явдал надад улс төрийн үзэл баримтлал гэж юу болохыг олж мэдэх хөшүүрэг болсон юм лдаа. Үүнээс хойш жил бүрийн энэ өдөр энэ үйл явдлын талаарх бодлууд намайг ээрнэ….

              Долоодугаар сар бол манай үндэстний их баяр наадамын сар. Монгол орон даяар наадмын уур амьсгал дүүрэн байдаг тул эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод суугаа хэн ч бай хөдөө орон нутагтаа очиж агаар салхитай, айраг цагаатай амрахыг илүүд үзнэ. Бидний хэдэн нөхөд ч энэ жишигээс дутахгүй гэсэн дээ ч юмуу эсвэл үнэхээр амармаар байсан ч юмуу ямартай ч хөвсгөл нуурыг зорьсон юм. Бидний монголчууд тус нуурийг “далай ээж” гэж авгайлна. Монгол нутгийн нийт цэнгэг усны 70%, дэлхийн цэнгэг усны 0.48% тай тэнцэнэ гэж тогтоосон нь үнэхээр ч ээж гэхээс өөр аргагүй мэт санагдана.

             Жилийн энэ л өдрүүдэд тохиодог бас нэг тэмдэглэлт үйл явдал бол “Playtime” хэмээх урлагт дуртай залуусын цугладаг үйл ажиллагаа юм. 2002 оноос тасралтгүй зохион байгуулагдаж олон улсын хөгжмийн фестиваль болтлоо өргөжсөн тус наадамд миний бие 2007 оноос өнөөг хүртэл тасралтгүй оролцохдоо жирийн үзэгчээс эхлээд сайн дурын ажилтан, зурагчин, футболк худалдаачин, тайзны менежер хийх хүртэл хүчин зүтгэж явсан үнэнч дэмжигч юм. Харин одоо уран бүтээлчийн үүднээс оролцох далд бодолтой байгаа ххэ.. Фестиваль 3 өдрийн турш үргэлжлэх бөгөөд гурван тайз, 2 ч асартай тэдгээрээр өдөр шөнөгүй урлаг түгээнэ. \m/

Бичвэрийг минь энэ хүртэл уншсан танд баярлалаа.!!
Долоон сараа гэж…

3а энэ сард юу бичдэг юм билээ..

早崎 翔大

Share

facebook twitter