Үүнийг уншиж буй та мэнд сайн уу?… Би сайн сайн.
Өнөөдөр 2019 оны VI сарын 14н, намайг Тэнүүн гэдэг. Би 28 настай, Улаанбаатар хотод амьдардаг, Монгол хүн. Би “EYS-style” гэдэг компанийн Улаанбаатар дахь оффист ажилладаг юм л даа.
EYS-style бол японд байршилтай олон улсын хөгжмийн сургууль. Түүнчлэн хөгжмийн зэмсэг худалдаалах болон фестивал зохион байгуулах зэрэг хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Би “Өгөгдлийн сангийн автоматжуулалт” мэргэжилтэй л дээ. Тэгээд хөгжмийн сургуульд юугаа хийдэг байна аа? гэж үү? Хэхэ. Би тус сургуулийн багш сурагчдийн цагийн хуваарь, хичээл сонголт зэргийг зохицуулдаг арын системийн хөгжүүлэлцдэг юм. Нэг үгээр бол сургуулийн CRM хөгжүүлдэг гэсэн үг л дээ. Сүүлийн хэдэн сар манай компани “Блокчейн” технологид суурилсан шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой мөн тэдний уран бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалах, эрхээ бусдад хялбархан шилжүүлэх болон онлайнд хамтран уран бүтээл туурвих зэрэг олон гайхалтай боломж бүхий платформийг ирэх онд танилцуулахаар ажиллаж байна.
Улаанбаатар дахь оффис одоогоор 5 гишүүнтэй. Бид бүгд нэг үе тэнгийн залуус. Манай оффис өдөр бүрийн яг үд дунд Scrum /хурал/ хийдэг. Үргэлжлээд үдийн цайны завсарлага авчихаад эргээд ажилдаа орцгооно. Би ажлаа хийж байхдаа ямар нэг зүйл үргэлж сонсож байдаг. Тэр нь ихэвчлэн хөгжим.
Өдөржин дэлгэц ширтэж суудаг ажил хийдэг тул ажлын дараа аль болох дасгал хөдөлгөөн хийхийг илүүд үзэнэ. Долоо хоногт 2 удаа айкидо бэлтгэл хийдэг. Би айкидо зам мөрөөр ороод хагас жил орчим байна. Бусад өдрүүдэд би Fixed gear унадаг дугуй жийдэг.
Миний сонирхлыг ихэд татдаг соёлууд дунд Япон соёл цөөнгүй бий. Айкидо, Бонсай, Зазэн, цайны ёслол, Айнү хүмүүс зэрэг маш олон соёлыг дурдаж болох ч энэ удаад би өөрийн сонсдог орчин цагийн япон хамтлагууд болон тэдний сонирхолтой видеонуудаас хэд гуравыг та бүхэнд санал болгоё гэж бодсон юм.
The fin.- Night Time
Fishmans – Baby Blue
Nujabes – Luv (sic)
鎮座DOPENESS×環ROY×U-zhaan / サマージャム’95
Ryuichi Sakamoto & David Toop at Silver Building (live)
Frederic – oddloop
WEDNESDAY CAMPANELLA – Melos
U-zhaan×環ROY×鎮座DOPENESS / BUNKA
Tenniscoats テニスコーツ | Baibaba Bimba
七尾旅人×やけのはら – Rollin’ Rollin’
Хэрэв уншигч та надад өөрийн сонсдог ямар нэгэн япон хүний хөгжимийн бүтээлийг санал болгохыг хүсвэл энэ холбоосоор орж жагсаалтад нэмж боломжтой шүү!
Бас тэгвэл би маш их баярлах болно.